Дотоод мэдээ

Инносолюшн, Тайден COP17-н бэлтгэлд гарлаа

calendar_today 2026-10-30 visibility 42 үзсэн
Инносолюшн, Тайден COP17-н бэлтгэлд гарлаа
Дотоод мэдээ 2026-10-30 visibility 42

Инносолюшн, Тайден COP17-н бэлтгэлд гарлаа

Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар (СOP17) Инносолюшн ХХК БНХАУлсын Shenzhen Taiden Co., LTD (Тайден ХХК) компанитай хамтран хурлын системийн тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлэн ажиллахаар болж Бараа Үйлчилгээ Нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар бид 7 сарын 1-ний өдрөөс эхлэн хурлын бэлтгэл ажилд орж угсралтын ажлыг эхлэхээр шаргуу ажиллаж байна.

Үндсэн хурлын үйл ажиллагаа нь 2026 оны 8 сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд хурлын үеэр ашиглагдах синхрон орчуулгын төхөөрөмж, бүхээг зэргээс эхлэн хурлын бүрэн системийг угсран суурилуулахын тулд талбайн анхны үзлэг, зураг төсөл боловсруулах, ашиглалтад оруулах, хурлын өмнөх туршилтыг аюул осолгүйгээр бүрэн гүйцэт гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.

Энэхүү ажилд Тайден ХХК талаас мэргэжлийн инженер болох Frank болон David нар ирж ажиллаж байгаа бол Инносолюшн талаас төслийн менежер, координатор мөн Мэдээлэл Холбооны сургуулийн 2,3 дугаар түвшний оюутнууд ажиллаж байгаа юм.